Монгол хүүхдүүдэд зүрхний мэс засал үнэ төлбөргүй хийсэн солонгос эмч нэр хүндтэй шагнал хүртлээ
Өмнөд Солонгосын “Асан” сан Эрүүл мэндийн үйлчилгээний 37 дахь удаагийн шагналын эздээ тодрууллаа. Хүмүүнлэгийн гарамгай үйлстнүүдэд олгодог уг шагналыг энэ жил хүртсэн нэг хүн нь Сөүлийн анагаахын шинжлэх ухааны коллежийн профессор Ким Вон Хан болов. Тэрбээр Монгол, Укбекистан, Этиоп зэрэг 17 орны төрөлхийн зүрхний гажигтай 844 хүүхдэд мэс засал үнэ төлбөргүй хийсэн сайн үйлээрээ шагналын эзэн болжээ. Өдгөө 62 настай Ким эмч 1999 онд Хятадаас энэ ажлаа эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд тэрбээр мэс засал хийхээс гадна зүрхний мэс заслын 3000 гаруй мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







